• Санал болгосон

ЭХЭМҮТ: 147-р сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ. Тодруулбал, 11:01 минутад Баянзүрх дүүргийн 12-р хороо 147-р сургуульд “Нулимс асгаруулагч цацуулсан гэх” утгатай дуудлага ирсэн байна. 

Дөрвөн этгээдийг эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө угаах замаар хууль бус хэрэг үйлдсэн шалтгаанаар саатуулжээ

иргэн Б-гийн хамаарал бүхий "Алтан хүдэр", Тээвэр хөгжлийн банк зэрэгт 10 обьектод шалгалт хийж баримтыг хураан авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нэр бүхий этгээдүүд алдсан мөнгөө олж өгөх гэх нэрийдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн өгөхийг нь шаардаж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэллээ. 

Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Хүүхэд, гэр бүл, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан нэвтрүүлэг нийтлэл өөрөө ашиг өгөөд  байдаг салбар биш. Гэхдээ нийгмийн анхаарах ёстой хамгийн чухал хэсэг. Хүүхдэд, гэр бүлийн боловсролд  зориулсан хэвлэл мэдээллийн, нэвтрүүлгийн төрөлжсөн суваг байх  нь зүйтэй.

Ахмад багш Д.Энхтуяа: Сурагчаа биш, эцэг эхийг нь хүмүүжүүлдэг болсон

Есдүгээр ангийн хүүхдүүд бол шилжилтийн нас байдаг. Сэтгэл зүй, бие махбодод өөрчлөлт гарна. Энэ нь сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Энэ үед багш ч, эцэг эхчүүд ч ойлгож ажиллах хэрэгтэй. Яг энэ үед аль аль тал нь хүүхэдтэй зөв ажиллаад ирвэл маш чухал нас.

Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна

Ял эдэлж байх хугацаанд Ц.Амгаланбаатар нь худлаа мэдүүлэг өгч гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн буруугаа хүлээж, хууль хяналтын байгууллагууд хандаж өргөдөл гаргасан.

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас урьдчилсан байдлаар 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.



Жүжигчин У.Минжин ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй. Тэр өөрийнхөө хамар, уруулыг дараахь эфеккт ашиглан авсан зураг шигээ болгомоор байна гэв.Тэр үзэгчдийн сэтгэлд эршүүд бүсгүйн дүрээрээ танигдсан нэгэн. and quot;Би нэгдүгээрт маш зарчимч хүн. Хоёрдугаарт би шударга хүн гэж боддог. Би байгаагаараа л байх дуртай. Хүмүүс намайг юу гэж хүлээж авах нь тэр хүний л дур. Хүнд таалагдах гэж өөрийгөө эвдэхийг хүсдэггүй. Би худлаа хэлж чаддаггүй юу ч байсан үнэнээр нь л хэлдэг and quot; хэмээн өөрийгөө тодорхойлдог ажээ.

дэлгэрэнгүй

Мөнхийн залуугаараа гэх тодотголтой топ модель Э.Одгэрэл үе үехэн олны өмнө ил гардаг. Тэгвэл тэр энэ удаад балетаар хичээллээд олон жил болж буй тухайгаа ярьж ил гарав.Тэрбээр and quot;Сонгодог урлаг тэр тусмаа балетын урлаг чинь хүнийг өд мэт хөнгөн болгохын төлөө байдаг. Хэдэн зууны өмнөөс эхэлсэн энэ гайхамшигтай сонгодог урлагийг би өд л гэж боддог. Ер нь бол хичээллээд удаж байгаа. Анх охиноо балетад өгөхөөр ирж байсан. Тухайн үед би бас хөлөө гэмтээчихээд явж байсан болохоор Би явж болох уу, том хүний анги байдаг уу гэж асууж байгаад тухайн үед тийм анги байдгийг мэдээд явж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл явж байна даа and quot; гэсэн юм.Түүний энэхүү яриаг сонссон олон нийтмөнхийн залуу төрхөөрөө гоёходбалетын урлаг мөн нөлөөлдөг гэдгийг тод харж авлаа гэлцэж байна. Өмнө нь топ бүсгүй зөвхөн дээшээ л харж унтвал нүүрний хэм алдагдахгүй бөгөөд арьс үрчлээтэх нь бага байдаг гэж зөвлөж хэсэгтээ л шуугиан дэгдээж байсан билээ. Тэрбээр өдгөө 57настай.

дэлгэрэнгүй

The VOICE KIDS Mongolia-н шүүгчээр дуучин Ука, Наагий,Thunder ажиллаж байгаа билээ. Тэгвэл залуусын хамгийн их дэмжлэгийг авч буйThunder багийн туслах көүчээр МУГЖ Урнаагийн охин Анударь ажиллаж байгаа гэнэ шүү.Энэ тухайгаа тэрбээр and quot;Заа миний хувьд бол анх удаа телевизийн шоуны ард ажиллаж үзсэн, одоо ч үргэлжилж байна аа. Туслах coach хийх саналыг тавьсан Төмрөө эгч болон Thunder-таа баярлалаа. Хүүхдүүдтэй ажиллах гэдэг бол надад цоо шинэ туршлага мөн маш их зүйлийг ойлгуулсан цаг мөчүүд өнгөрч байна. Хүүхдүүдээс би өөрөө сурдаг тэд маш эмзэг цагаахан тэгсэн мөртлөө мөрөөдлийнхөө төлөө тууштай... Би заримдаа өөрийгөө 14 настай байхдаа ийм байсан уу? гэж их боддог... Манай багийн хүүхдүүд үнэхээр мундаг, харизамтай, тууштай хичээнгүй, зоригтой...thunderzrapper-ын баг хамт олон бүгд л ард нь хичээж бүхий л сэтгэлээ зориулж ажиллаж байгаа шүү.... TEAM THUNDER- ыг дэмжээрэй and quot; гэлээ.

дэлгэрэнгүй

Нэгэн үе and quot;барби and quot; хэмээгдэж залуусын харцыг булааж явсан А.Гэрэлцэцэгийг андахгүй танина. Тэрбээр үзэсгэлэнт төрхөөрөө үеийнхээ залуусын зүрхийг булгилуулдаг байсан нэгэн. 40 насны босгыг давах үедээ заяаны ханиараа төрийн албаны хурган даргыг сонгон ханилж ихэр хүүхэдтэй болцгоосон юм. Харин хосуудыг хэдийнээ өрх тусдаа амьдраад удаж буй гэх бор шувуу нисээд эхэлжээ.Жүжигчин бүсгүй өдгөө залбирал нигүүсэлд ихээхэн шамдах болсон тухайгаа цахим хуудастаа оруулдаг. Тэгвэл ихэр үрсдээ залбиралыг зааж өгчээ.

дэлгэрэнгүй