Цар тахлын халдварын зураглалыг харвал ёстой л гэрлийн хурдаар өсч байна. COVID-19 зургадугаар сарын 1-нд хоногт 790 тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр 2263 боллоо.
Монголын ардчилсан холбоог санаачлагч, үүсгэн байгуулагч, Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Чимидийн Энхээтэй АН, ардчиллын сэдвээр ярилцсанаа хүргэе. Энэ ярилцлагыг түүнийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Нийгмийн даатгалын сан. Эл үгсийн ард эрсдэлээс хамгаалах тогтолцоо, насан туршийн дэмжлэг, нийгмийн хамгаалал, боломж гэхчлэн олон утга агуулагдаж буй. Тиймээс ажил, хөдөлмөр эрхэлж буй хүмүүс баталгаатай ирээдүй, амар тайван амьдралын төлөө сар бүрийн цалингийнхаа тодорхой хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Энэ бол албан журмын даатгал. Гэвч сайн дураар даатгуулагчдын идэвх харьцангуй сул гэж хэлж болно.
Монгол Улсад сүүлийн 20 гаруй хоногт коронавирусын халдвар огцом нэмэгдсэн. Хүн амын тоотой харьцуулахад хэт хурдтай, олныг хамарсан халдварын тархалт үүсээд байна. Энэ тал дээр Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан тандалтын баг ажиллаж, дүгнэлт гаргасан байна.
Энэ нь гадаад валютаар төлдөг хуримтлагдсан өрийн үйлчилгээний зардлыг эрс нэмж байна. Манай Засгийн газар дээр дурдсан асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүндрэх нь тодорхой болоод байна.
Спутник-V вакцины хоёр дахь тунг эхний тунгаас хойш 21-90 хоногт багтаан хийнэ. Тунгийн зай 90 хоног руу дөхөх тусам дархлаа тогтоох чадвар өндөр болно гэдгийг үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ.
COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас Дундговь аймаг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ.
Яг өнөөдрийн нийгэмд ажил хийдэг хүмүүс үгүйлэгдэж байна. Ажил хийх сонирхолтой, хөдөлмөрлөж байж сайхан амьдарна гэдгийг ухаарч тэмүүлсэн хүмүүс нь жил ирэх бүр цөөрөөд байна л даа. Баялаг бүтээж, хөлсөө урсгасан нь адлагдаж, дуулж бүжиглэж, хошигнодог нь олширчихоод яваа нь өнөө цагийн хатуу үнэн.
НШУҮИГ-аас “10000 программист” төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Миний анхны код” сэдэвт хүүхэд залууст зориулсан код бичих анхан шатны суурь мэдлэгийг олгох онлайн сургалтыг www.10k.mn платформоор дамжуулан зохион байгуулж байна.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам хаяанд ирсэн ч допинг, цолны маргаан, эрлийз, монгол морьдын асуудлаа шийдэж чадахгүй өдийг хүрлээ.
Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ҮБХИС-ийн залуучууд “Ажилдаа унадаг дугуйгаар явцгаая” уриалга гаргажээ. Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь байнгын түгжрэлтэй энэ үед тэдний гаргасан уриалгыг дэмжих хүн олон байна.