Холимог тулааны UFC холбооны хоёр жинд дэлхийн аварга болж байсан Ирландын тамирчин Конор Макгрегор зодог тайлж буйгаа зарлажээ.

Өдгөө 30 настай Макгрегор "Холимог тулааны спортоос албан ёсоор зодог тайлах шийдвэрийг би гаргалаа” гэж бичээд дэвжээнд үлдэж байгаа бусад тамирчид амжилт хүссэн байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтай тулалдаж, дөрөвдүгээр үед бууж өгсөн юм. Гэхдээ Макгрегор 2016 онд мөн л зодог тайлж байгаагаа зарласан ч түүнээс хойш гурван тулаан хийсэн. Энэ нь дээрх мэдээллийн үнэн эсэхэд эргэлзэх бодлыг төрүүлж байна.