Боловсрол суваг телевизээс эрхлэн үзэгчдийн хүртээл болгож буй "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт найман оролцогчид хослон дуулсан билээ. Тэгвэл түрүүлээгүй ч үзэгчдийн хүсэл сонирхол, таашаалд оролцогч, хөгжмийн зохиолч Наки буюу Нацагдорж, загвар өмсөгч О.Сарнай нарын үзүүлбэр хамгийн бэст нь байсан гэнэ шүү. Тэдний бичлэг бусдаасаа хол давж Youtube хуудаснаа 1,3 мянган хүнд таалагджээ.

 

Харин энэ удаагийн шоуны дөрөвдэх дугаарт шилдэг оролцогчдын дуэт үзүүлбэрүүдийн ялагчаар жүжигчин Т.Бархүү болон дуучин Б.Халиун нар тодорсон юм. Тэдний үзүүлбэр Youtube хуудаснаа 366 хүнд таалагдсан байна.