Энэ сарын 16-21-ны хооронд Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан Luxury Brand Model Awards 7 дахь удаагийн олон улсын хүүхдийн тансаг зэрэглэлийн загварын шоунд монгол дизайнеруудын хувцас гайхагджээ.

Тодруулбал тус тэмцээнд "Бяцхан Мисс" ОУХБ-аас уригдан эх орноо төлөөлөн оролцсон мисс охидын үзүүлбэрийн хувцас олны анхаарлыг ихээхэн татаж Малайзын хэвлэлүүд онцлов.

Тэмцээнд оролцсон Г.Хонгорзулын хувцас, загварын үзүүлбэрийг тус тэмцээний ерөнхийлөгч, ноён Тони тусгайлан үнэлж, LBMA 8 дахь удаагийн тэмцээнд оролцох урилгаар шагнасан бөгөөд Excellence performance цомын эзэн болжээ. Мөн уг тэмцээний senior ангилалд бяцхан мисс Б.Намсрай өрсөлдөн түрүүлж Fashion icon award болон Excellence performance хос цомын эзнээр тодорчээ. Түүнчлэн junior ангилалд фото бяцхан мисс Г.Ану-Үжин өрсөлдөж Junior kids model, Excellence performance хос цомын эзэн болсон юм.

Дашрамд дурдахад, Малайзын вэб сайт сэтгүүлүүд Б.Намсрайг "Үнэхээр тансаг зэрэглэлийн хувцсыг маш чадварлаг амилууллаа" хэмээн онцолжээ.