“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатай “Намрын ногоон өдрүүд 2019” арга хэмжээг  ХХААХҮЯ- аас 14 дахь жилдээ  зохион байгуулж байгаа.  Тус арга хэмжээнд  жил бүр 140 гаруй хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд оролцдогийн нэг нь үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК юм.

Тус компанийн хувьд өнгөрсөн жил хэрэглэгчдийн гар дээр хүрээд удаагүй байсан “Онцгой” брэндийн зургаан нэр төрлөөр оролцож ХХААХҮЯ-нэрэмжит “Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн” шагналыг авч байсан. Энэ удаад хэрэглэгчдийн  таашаалд хэдийн хүрсэн Түмэн насан  хэвийн боовны шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээр онцлон оролцох болсноос гадна  үндэсний уламжлалт ахуйг харуулсан өнгө төрхөөр орчноо бүрдүүлэхээр болсон байна.

Мишээл Экспод энэ сарын 18-24 ны хооронд долоон өдрийн турш явагдах “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээн нь  “Баяжуулсан хүнс”,  “Атар” 60 жил, “Үндэсний хоол”, Мах сүүний анхдугаар аян, “Органик” хүнс зэрэг өдөрлөгүүдийн дор явагдах болсонтой уялдуулан “Талх чихэр” ХК  шинэ нэр төрлөөр гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн амталгаат худалдааг явуулах юм байна.  Мөн хурим найрын сар болж байгаатай  холбогдуулан худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрд бүтээгдэхүүний хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэхээр гадна 7 өдрийн турш хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн байна.