Гар утас сонгохдоо та цэнэгээ хэр удаан барьдагт анхаардаг л биз дээ. Ихэнх үйлдвэрлэгчид литий-ионон баттерейн үйлчлэх хугацаа 300-500 цикл гэж ярьдаг. Нэг цикл гэдэг нь зайг нэг бүтэн цэнэглэж, бүрэн барах хэмжээ юм.

Тэгвэл Ирвайн дахь Калифорнийн их сургуулийн нэгэн оюутан охин энэ асуудлыг шийдвэрлэчихэж байгаа бололтой. Тэрбээр 400 жил ажиллах чадвартай баттерей санамсаргүй зохион бүтээжээ.

2016 онд Мия Ле Тай хэмээн аспирант охин энгийн цэнэглэдэг зайнд ашиглах илүү төгс нано дамжуулагч боловсруулах аргыг олох гэж туршилт явуулжээ. Тэрбээр алтаар хийсэн, тусгай цахилгаан дамжуулагч гелэнд байршуулсан нано дамжуулагчийн шинж чанарыг лабораторийн нөхцөлд туршсан байна. Энэ үеэрээ уг баттерей үйлдвэрлэлийн алдагдалгүйгээр 3 сарын турш цэнэгээ барьж, 200 мянган циклийг тэсвэрлэж байгааг олж тогтоосон байна.

Тай гүн ухааны докторын зэрэг хамгаалсан ч өдгөө Intel корпорацийн технологич инженерээр ажиллаж байна. Түүний нээлтийн үр дүнд гар утас, нөүтбүүк удахгүй 400 жил ажиллах боломжтой болж магадгүй. Судлаачид гель болон алтан дамжуулагчийн хоршлоор супер зай бүтээж болно гэдэгт өнөө хэр нь итгэхгүй байна.