Гэрэл зургийг Э.Алтанхуяг

Бид бүхний сайн мэдэх үе үеийн хит "Хайрын бурхан", "Чи минь", "Дурлаж бичсэн шүлэг", "Эрчүүд", "Хайртай гэхээсээ өмнө" зэрэг дуунуудын зохиолч Никитон хамтлагийн хөгжимчин, Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Оршихын тоглолт доргио болж өндөрлөлөө. Түүний тоглолт хоёр өдөр болсон бөгөөд үзэгчдийн суудал дүүрэн "халуухан" тоглолт болсон юм. 

Өөжгий тоглолтодоо хүрэлцэн ирсэн 6 мянга гаруй үзэгч фэнүүдээ дурлалын олон өнгөөр аялуулаад авлаа. Гитарчин азлуугийн зохиосон дуунуудын үг дахин давтагдашгүй бөгөөд мөн өөр өөрсдийн гэсэн утга илэрхийлэмжтэй, өнгө аястай бүтсэнээрээ бусдаасаа ялгарч чаддаг гайхалтай дуунуудын эзэн юм байна.

Амьд хөгжимтэй, амьд дуулалттай тоглолтын гайхамшгийг тэрбээр харуулж басхүү мэдрүүлж чадлаа. Ингээд түүний "Чи над шиг дурлаж чадах уу" тоглолтын фото сурвалжлагийг хүргэе.