Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхийн хоёр бөхөөс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн. Түүний нэг нь шинэхэн аварга Э.Оюунболд гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн.

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хороо допинг илэрсэн дараагийн бөхийг нэрлэлээ. Тус хорооноос “Улсын начин Д.Цэрэнтогтохын "В" сорьцынх нь хариу "А"-тайгаа таарсан тул допинг илэрсэнд тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасаж, чимгийг нь хураах саналыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн ” гэв.