Хөтлөгч Анжила буюу Цацрал өөрийн эрүүлээр турж, галбиржсан нууцаа найзууддаа хуваалцлаа. Энэ талаар тэрбээр "Гоё хоолойноос цаашгүй "200-ийн поошиг, гахай Анжила" гэж элдвээр хэлүүлэн уйлж, сэтгэлээр унан эцэстээ жингээ хасч, биеэ галбиржуулан өөртөө эрс өөрчлөлт хийсэн өөрийн туршсан, бодиттой хамгийн сайн үр дүн өгсөн туршлагуудаа бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй та бүхэндээ хуваалцаж байна.

Жингийн илүүдэлтэй үнэхээр жингээ хасах чин хүсэлтэй хайртай дотны бусдадаа дуулгаад, ганцаараа биш хамтдаа эрүүлжиж, сайхан бие галбираа эргүүлэн авчрая. Цаашдаа эрүүл хоолнуудаа гэртээ хэрхэн бэлтгэх, гэрийн нөхцөлд болон хөнгөн фитнессийн дасгалууд хэрхэн яаж үр дүнтэй зөв хийх гээд өөр тусгай дугааруудыг хүргэнэ" гэв.