Манай улс "саарал жагсаалтад" орох аюул нүүрлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Тус байгууллага Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан мэдээллийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дөнгөж сая  өөрөө олж мэдлээ гэлээ. Тэрбээр  “Энэ бол маш муу мэдээ. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад маш олон сөрөг үр дагавар бий болно. Тиймээс энэ эрсдлээс хурдан гарахын тулд холбогдох бүх байгууллагууд маш яаралтай ажиллах шаардлагатай. Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага төдийгүй иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж, хаагдана. Олон улсад Монголын эдийн засгийн үнэлэмж сөргөөр очно. Манайх шиг хөгжиж байгаа орнуудын хувьд энэ маш муу үзүүлэлт. Манайх шиг хөгжиж байгаа оронд муу зүйл гэж харж байна. Удахгүй албан ёсны мэдээлэл өгөхөөр хариу арга хэмжээ авах байх" гэлээ.