Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хоёрдугаар эмнэлгийн цонхоор 53 настай, эрэгтэй А унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач  /2019.10.15/ өглөө 07.00 цагийн үед тус эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор унаж нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач А-д цаг алдалгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн боловч бэртлээ даалгүй нас баржээ. Тэрээр Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. 

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Эмнэлгийн цонхоор хүн уналаа гэх дуудлага ирсэн. Хэргийг шалгаж байна" гэх тайлбар өглөө. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.