Өнөөдөр нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлж байна. Цэрэг татлага энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дүүргийн хэмжээнд цэргийн насны залуусын 95,8 хувьд нь зарлан дуудах мэдэгдэл хүрсэн байна.

Хугацаат цэргийн албанд татагдагчид:


- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Нийгмийн даатгалын дэвтэр
Их дээд сургуульд суралцагч оюутнууд:
- Сургуулийн тодорхойлолт
- Сургалтын төлбөр төлсөн баримт
- Оюутны үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг цэрэг татлагын байранд авч ирэх үүрэгтэй.