"Голден жим” фитнес клуб нь 2009 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийслэлийн дөрвөн дүүрэгт 5 салбар клубээ нээн ажиллуулж байна. Энэ жил тус клубын 10 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү ойн баярынхаа хүрээнд олон ажлыг хийж буй. Ингээд тус клубын ерөнхий захирал Ц. Баянмөнхөөс шинэхэн хөтөлбөрийнхэн талаар тодруулга авснаа хүргэе.

-50 саяын шагналтай "Фитнесс синдром" хөтөлбөрийг эхлүүлжээ. Энэ талаараа?

-Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, хоолны зохисгүй хэрэглээнээс үүдэн халдварт бус өвчин, чихрийн шижин өвчний тоо нэмэгдсээр байна. Ялангуяа дээрх хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчнүүд илүү залуужаад байгаа нь бидний анхаарал хандуулах гол шалтгаан болоод байна.

Бид анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн таргалалт, жингийн илүүдэлтэй тэмцэж олон олон жин хасах уралдаануудыг зохион байгуулсаар ирсэн. Энэ хугацаанд маш олон хүнийг эрүүлжүүлж, бие бялдарын хөгжилд нь цаашлаад амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь тодорхой хувь нэмрээ оруулсан гэж боддог.

-Энэхүү фитнесс синдромын бэлгийг танилцуулвал?

-Бид 10 жилийнхээ ойн хүрээнд нийт үйлчлүүлэгчдээ зориулсан бэлэг баръя гэж шийдэн 50 сая төгрөгийн шагналын сантай “ФИТНЕС СИНДРОМ” бэлэгтэй хөтөлбөрийг эхлүүлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн гол онцлог нь  хаана ч байхгүй хямд үнээр НЭГ жилийн бүртгэлд хамрагдахаас гадна Супер азтан цагаан өнгийн шинэ TOYOTA SAI автомашин, мөн APPLE компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн IPHONE11 гар утасны супер азтаны сугалаанд оролцож мөн манай харилцагч, дэмжигч байгууллагуудын брэнд бүтээгдэхүүний гарын бэлэг авхаас гадна, манай Голден жим фитнесийн салбаруудад байршуулсан “Golden Gift” бэлэгний хайрцагнаас дахин азаа үзэж оролцогч бүр азтан болох сайхан боломжыг бид олгоод байгаа юм.

 

 

-Бэлтгэлээ хийгээд бэлгээ ав, бэлтгэлээ хийгээд машинаа хож хөтөлбөрийн давуу тал нь юу вэ?

-Улаанбаатар хотын маань автомашины түгжрэл сүүлийн 4-5 жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Тиймээс бид энэхүү хөтөлбөрөөрөө зориулан бүтэн жилээр бүртгүүлсэн бүх хүмүүсдээ аль ч салбарт хичээллэх бүрэн боломжтой бүтэн жилийн эрхтэй Голд картыг нэвтрүүлж байгаа юм.

-Хэзээ супер азтан тодрох вэ?

-Хөтөлбөрийн азтан тодруулах өдөр 2019 оны 12–р сарын 15-ны Бүтэн сайн өдөр бөгөөд хөтөлбөрт хамрагдсан хүмүүсээ энэ өдөр дахин урьж Автомашин болон гар утасны супер азтануудаа тодруулан бэлгийг нь гардуулна. Бид тус хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд мэдээллийн олон хэрэгслээр шууд дамжуулан шударгаар азтанаа тодруулахыг зорих болно. Энэ бол бидний 10 жилийн ойдоо зориулсан хамгийн том ажлын үр дүнгээ харах чухал өдөр байх төдийгүй Азтан болох хүний маань хувьд энэ Гахай жилийн хамгийн сайхан өдөр байнаа гэдэгт итгэл төгс байна.