Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 29-нд нээхээр төлөвлөсөн байв. Гэвч бүрэн тохижилт дуусаагүй гэх шалтгаанаар дахин гурав хоног хойшлуулж арваннэгдүгээр сарын 4-нд буюу маргааш  замыг нээхээр болоод буй.

 Төслийн хүрээнд :

20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой

3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр

5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас

38 байршилд ус зайлуулах хоолой,

Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусчээ.
 Мөн 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах ажил дуусах шатандаа орсон бол, тэмдэгний шон байрлуулах, шинэ гүүр рүү хэвтээ тэмдэглэл хийх ажлууд үргэлжилж байгаа юм байна.