2019 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Тоёота Приус" маркийн машины жолооч тээврийн хэрэгслээ гараашаас гаргаад өөд газарт тавьчихаад, буцаж хаалгаа хаах үед машин нь өнхөрч, тухайн иргэнийг ханатай хавчин амь нас нь эрсдсэн харамсалтай осол гарчээ. Талийгаач залуу нь 25 настай байжээ.

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ уруу болон өөд газар байрлуулахгүй байх, хэрэв байрлуулсан тохиолдолд карданаа татах зэргээр аюулгүй байдлаа сайн хангаж болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа.