БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, аудитын хэлтсийн дарга асан П.Бүчинжав, мэргэжилтэн асан С.Баярхүү нарын хамт 600 тонн хуш модны самар БНХАУ-руу гаргах зөвшөөрөл хүссэн компанийн захирлаас 200 хүртэлх сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт 2017 онд холбогдоод байсан билээ.

Хэдийгээр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийн дахин прокурорт шилжүүлжээ. Прокуророос хэргийг хянаад яллах саналтайгаар шүүхэд шилжүүлэх бөгөөд шүүхээс БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, аудитын хэлтсийн дарга асан П.Бүчинжав, мэргэжилтэн асан С.Баярхүү нарын гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.