Зам тээврийн  хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбатыг  2019.10.02-ны өдөр  АТГ-аас 48 цагаар саатуулсан байна. Түүнийг Зам тээврийн  хөгжлийн яамны  газрын дарга  Д.Доржхандын  хэрэгтэй холбоотойгоор саатуулсан бөгөөд саатуулах болсон  шалтгаан нь  Д.Доржхандын  мэдүүлэгтэй холбоотой  талаар бид өмнө нь мэдээлсэн.

АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа.

Харин Зам тээврийн сайд асан Д.Ганбатыг энэ хэрэгтэй холбоотойгоор хахууль авсан гэх зүйл ангиар яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. 

Прокуророос хэргийг хянаад, шүүхэд шижүүлэх юм. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.