Сүхбаатар аймагт оторлож байсан отрын адуучны туслах малчнаар ажиллаж байсан Төв аймгийн харьяат М нь бусадтай бүлэглэн тухайн малчныхаас 2019 оны долоодугаар сард бусдын гурван тооны адуу, наймдугаар сард бусдын 15 тооны адуу хулгайлжээ. Мөн этгээд есдүгээр сард бусдын 13 тооны адуу болон хоёр мотоцикль зэргийг хулгайлсан байна. Түүний үйлдсэн 25 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг Мөнххаан сум дахь Сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна.

Иргэд та бүхэн туслах малчин, туслах уяач нарыг сонгож ажиллуулахдаа өөрсдийн сайн таниж, мэдэх хүнээ ажиллуулбал өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.