2019.11.08-09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 397-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
Онхолдох хэлбэрээр-1
 Мал амьтан мөргөх хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.11.09-ний өдрийн 16:30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг “Оросын булаг” гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 40км/ асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас барсан.

Өнөөдөр Улаанбаатар хотод цас орж,  Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн автотээврийн бүрэн бүтэн байдлаа хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.