Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд, 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр, Дүн шинжилгээ хийх чадварыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус Аймаг, Нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдийн хуваарийг www.csc.gov.mn цахим хуудсанд орж ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ цэс дээр дарж хаана, хэдэн цагт шалгалт өгөхөө нягтална уу. Мөн өөрийн эрхээр нэвтрэн “баталгаажилтын хуудас” дээр даран орж уг хуудсыг хэвлэж, шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхний хамт авч ирнэ үү!