2019.11.15-16-нд шилжих шөнө СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн компанийн хашаанд хулгай орж эд зүйл хулгай орсон байна гэсэн дуудлага мэдээллийг 16-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч шалгаад дээрх хэргийг 36 настай Ж гэгч нь үйлдсэн болохыг шуурхай илрүүлэн СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Иймд аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтаа сайжруулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

2019.11.15-ны өдөр Дархан уул аймгийн дархан сумын нутаг дэвсгэрт манайд хулгай орсон байна гэсэн дуудлага мэдээллийг 14:09 цагт хүлээн авч шалгаад тус тоотод суух иргэн Х-ийн эзэмшлийн гэрийн хаалга онгорхой байхад нь 53 настай эмэгтэй О, 51 настай эрэгтэй Н нар нь бүлэглэн эд зүйлс хулгайлсан хэргийг тус цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд та бүхэн хаалга цонхныхоо аюулгүй байдлыг хангаж хулгайд эд зүйлсээ алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.