Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар гурав дахь эхнэртэйгээ хайрын романс үүсгэж хоёр хүүгийн аав болсон. Тэрбээр нэгэн үе дэлгэцийн бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан жүжигчин Б.Баярмаатай амьдарч буй. Урлагаасаа хөндийрсөн жүжигчин бүсгүй өдгөө өөрийн гурван охин, гавьяатын хоёр хүүг төрүүлэн алдарт ээжийн хариуцлагатай албыг хашиж яваа ч "гоолиг" төрхөөрөө бусдын харцыг булааж байгаа гэнэ.