Жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ нэгэнтэйгээ марган улмаар буу тулган айлган сүрдүүлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, 2019.10.17-ны өдөр БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр Нарны гүүрэн дээр нэгэн автомашины жолооч буу гаргаж ирэн буудна гэж айлган сүрдүүлсэн гэх гомдол мэдээллийг 18.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Шалгалтаар 41 настай Э гэгч нь зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар 35 настай Б-г айлган сүрдүүлсэн хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.