Урлагийн гэр бүлийн тоог нэмсэн жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар дуучин Хишигдалай, Болорцом нарын “ Хайрын далавч” дууны клипэнд тоглож олны хайрыг булаасан. 

Жүжигчин О.Итгэл нь ОХУ-ын театр урлагийн их сургуулийг төгссөн бөгөөд эх орондоо ирээд  “Хоймор өнжих нар” МҮОНТВ-ийн олон ангит кинонд гол дүр бүтээж үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан гэдэг. Харин Т.Энэрэл нь СУИС-ийг жүжигчний ангийг дүүргэсэн бөгөөд “Гурван найз” олон ангит кинонд бүтээсэн дүрээр нь залуус андахгүй танина. Мөн хосууд хамтдаа “Хайр эргэсэн хавар” тоглож уг киног чимж чадсан билээ.

Дашрамд дуулгахад “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны гол дүр Дашдаваагийн ач охин нь Т.Энэрэл юм. Кино жүжиг, дууны клипэнд ч оногдсон дүрээ часхийтэл гаргадаг жүжигчин бүсгүй Олон улсын кино наадмаас шилдэг шагналыг хүртсэн удаатай. Өдгөө хосууд нэг охин, хоёр хүүхэдтэй өнөр гэр бүл болсон. Хамгийн бага хүү нь төрөөд удаагүй байгаа билээ.