За уучлаарай!!!
Товчхон бичлээ...

Нөхөр маань ээж эгчтэйгээ нэг байгууллагад ажилладаг. Нөхрийг бол хэзээ ч дэмждэггүй охиноо л гэдэг. Охиныхоо хүүхдүүдийг хардаг мөртлөө миний охиныг харж байгаагүй харуулах ч албагүй л дээ. Цагаан сараар хөөж бид 3 орох газаргүй болж байсан ч удаатай.
Гол нь хүүтэйгээ цуг ажилладаг байсан ч цуг ууж иддэг байж болохгүй биздээ.(ээжтэйгээ нийлж уудаг чиний буруу гэхээр хар багаас минь уудаг байсан гэх) хувь хүний хүмүүжил л байхдаа. За эндээс л аймшигтай үе минь эхэллээ нөхөр бүр өдөр болгон ууна, ажлаа таслана, арга хэмжээ авахуулна, зоддог боллоо(одоо ч уусаар)... За олны жишгээр нэг гар хүрсэн бол дахиад хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй гээд боддог мөртлөө зодуулсаар...
Өсөж ухаан сууж байгаа охин минь архины хамааралтай болох вий, ангидаа очоод аав ээжийг зоддог гэж ярих вий гээд их л айж нуухыг хичээдэг. Шүүх орлоо үнэнээ хэлээд арга хэмжээ аваад өгөөч гэхэд одоо тийм эртний юм байхаа больсон гэхийн яах ёстойн болоо???(гэр бүлийн асуудал шүүхээ больсон гэсэн) Салаад аав ээж дээрээ очихоор араас ирж сүрдүүлнэ, байнга дарамтлана энийг хаана хандах вэ мэддэг хүн байвал туслаач...
Эцэст нь хямраад аргаа барж байхад битгий муухай зүйл бичээрэй зүгээр л хууль талаасаа л зөвөлгөө авах гэсэн шүү