2019 оны 12-р сарын 03-ны шөнө буюу өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, хонхрын замд ноцтой хоёр зам тээврийн осол гарчээ.

Тухайлбал тоёота приус маркын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч 41 настай эрэгтэй гэмтсэн. Мөн тоёота королло маркийн автомашин замын хажуу талын бетонон хашлага мөргөж зам тээврийн осолд холбогджээ.

 Тухайн зам нь бүрэн ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил хийгдэх тул хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигч та бүхэн замын хөдөлгнөөний дүрмээ биелүүлж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.