Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн багш нар түр орлон гүйтцгэгч Цогзолмаа захиралтайгаа хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж  багш нарын ихэнхи нь ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн тухай өнгөрсөн сарын 21-ний өдөр олон нийтэд мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус сургуулийн захиралаар 20 жил Математикийн багшаар ажилласан З.Бат-Эрдэнийг томилжээ.

Өмнөх үйл явдлыг сөхвөл, "Есдүгээр сарын 30, Аравдугаар сарын 1-ний өдрүүдэд сурагчдын үдийн цайнд гарал үүслийн баталгаагүй, чанаргүй хүнс нийлүүлснээс үүдсэн. Хүүхдүүдэд чанаргүй хүнс өгснөөс зарим сурагчийн бие эвгүйрхсэн төдийгүй сургуулийн захирал энэ асуудлыг анх олон нийтэд мэдээлсэн багшийг ажлаас нь халж ёс зүйгүй үйлдэл гаргасан" тухай өмнө нь мэдээлж байсан юм.