2018 онд буюу өнгөрсөн жил БНСУ-ын Кorean Telecom /КТ/ үүрэн телефоны оператор компанитай хамтран цахим банкны үйлчилгээ үзүүлдэг “Кэй банк” Монгол Улсын МCS групптэй хамтран цахим банк байгуулах болсноо мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор“М-Си-Эс" групп М нэртэй арилжааны цахим банк шинээр нээхээр бүх бэлтгэл ажлаа дуусгаад, өдгөө Монголбанкнаас зөвшөөрлөө авахаар хүлээж буй ажээ. 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ирэх оны эхээр тус банк зөвшөөрлөө авах бололтой.

Өмнө нь Г.Алтан мөн Бүтээн байгуулалтын банк байгуулахаар Монголбанкинд хүсэлтээ гаргасан ч зөвшөөрөл авч чадаагүй юм.

 

Э.Мягмар

sonin.mn