Насанд хүрээгүй хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явахад нь үл таних залуус хүч хэрэглэн хээр аваачин хүчиндсэн хэрэг орон нутагт гарсан талаар хэргийн дуудлага хуулийн байгууллагад бүртгэгджээ. 

Хэргийг тодруулбал, арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө Өвөрхангай аймагт бага насны буюу 12 болон 15 настай хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл таних залуус аймгийн төвийн хүнгүй газар аваачин хүчирхийлээд хэргийн газарт нь орхиод зугтжээ.

Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэгтнүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд буй юм байна.