2019 оны 12 дугаар сарын 07-ны 08-20 цаг хүртэл Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

2019 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчимоор 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.