Би одоо 35-тай ганц бие эмэгтэй, би өмнө нь өөрөөсөө 10 ах хүнтэй суугаад 10-д жил амьдраад нэг эмзэг асуудлаас болоод салсан юмаа. Тэрэндээ их хайртай байсан анх тэр хүнтэйгээ унтаж байсан юм.

Бид 2 гадны оронд амьдардаг байсан харин тэрнээсээ салаад хүнтэй сууж хүүхэд гаргая гэж бодоод Монголд буцаж ирээд амьдарч байсан. Тэгээд нэг компанид ажилд ороод явж байгаад ажлын шугамаар нэг залуутай таарсан юм.

Анхандаа надад ямарч бодол төрөөгүй ижилхэн улс оронд амьдарч байсан байна даа гэж л бодсон тэгээд хэдэн өдрийн дараа нөгөөх маань надруу фб-р мсж бичихээр нь мэл гайхсан. Миний фб-г хайсаар олж авсан байх. Дүү харагдаж байсан болохоор нь шууд л насыг нь асуулаа тэгсэн надаас 9 дүү байдгийн байна. Би ч насаа шууд хэлсэн за энэ бүтэхгүй юм байна гэж бодсон хэрнээ мсж-д нь хааяа хариу бичдэг байлаа.

Тэгээд манай компани дээр хааяа таарна тэгж явсаар байгаад дотно харилцаанд орчихвоо. Өмнөх хүнтэйгээ сексийн харилцаа таардаг гоё байсан тэр маань их зөөлхөн хийдэг байсан. Гэтэл дараагийн залуу маань жоохон зэрлэгдүү хийдэг гэхүү дээ, би аман секс нтр өмнөх хүнтэйгээ хийдэггүй байсан гэтэл 2 дахь залуу маань дургүйцээд байхад л бүгдийг нь надад зааж өгөөд би бүр дуртай болсон гээд бод доо.

Иймэрхүү юм нтр олж уншдаг болсон, намайг 30 хүртлээ юу үзэж явсан юм бэ л гэнэ. 2 дахь залуутайгаа 1 жил болж байгаад ахиад би гадаадад ажлаар явахаар болоод одоо ирээд сар гаран болж байна. Энд нэг жил болох нь нөгөө залуугаа санаж байна гэж жигтэйхэн. Гэхдээ гол нь юу вэ гэхээр насны зөрүүндөө сэтгэл минь шаналдаг тэр ч бас шаналдаг байх. Найз нөхөддөө хэлсэн чинь ёстой бүтэхгүй эртхэн боль гэсэн.

Бид 2 сууна барина гэж яриагүй гэхэд тэр залуугийн ээж нтр нь намайг хүлээн зөвшөөрөөгүй байх гэж боддог. Найз нөхөдтэйгөө дагуулаад явсан ч жоохон ичмээр одоохондоо өдөр бүр л холбоотой байгаа гэхэд бурхан тэнгэр намайг ингээд саль гэж байгаа юм болвуу гэж нэг бодох юм. Ингээд би гэдэг хүн амьдралдаа 2 л хүнтэй таарлаа нэг нь 10 ах нөгөөх нь 9 дүү. Ахиад л нэг хүнээс салж дотроо шаналах нь дээ. Энэ залуутай танилцаад өмнөх нөхрөө үгүйлэхээ больсон одоо энэ залуугаа мартах гэж үйлээ үзэх байх даа л гэж бодож байна. Салаад ахиж хүн гарч ирэх болвуу?