Сайн байна уу? би нөхөртөөгөө 11 жил амьдарч байна. 2014 онд төрсөн 2015 онд хоёртох хүүхдээ гаргасан юм. Хамгийн хэцүү байсан зүйл нь хүүхдүүдээ огтхон ч баяр хөөрөөр угтаж авдаггүй байдал:(тэр бүү хэл өөрөөрөө ч овоглохгүй би ч бүх зүйлийг тэвчиж эрэг өнцгөөс нь хүлээж авдаг байлаа.

2019 онд ахиад төрсөн юм тэр төрөх хугацаанд маш их сэтгэлийн зовлон шаналалд автсан юм. Бүх зүйл утга учиргүй болж орвонгоороо эргэнэ гэдэг болсон юм. Нэг үгээр хэлэхэд 11 жил аз жаргалгүй амьдрал туулж. өмнө нь нэг жил амьдраад салсан хүүхэнтэйгээ одоо болтол холбоогоо таслаагүйд байгаа юм л даа:(манай хүн маш их ажил энэ тэр гээд цаг зав гаргадаггүй амьдраад байсан . Би амьдралд маш их хичээсэн...тэр хүн буруу зөрүү хараад хэвтээд удсан юм... 2017 оноос манай гэр бүлийн уур амьсгал эвдэрч эхэлсэн. Би 6 сар нөхөртэйгээ ойртоогүй надад юм юм давхацсан жирэмсэн байх үе, төрсний дараах хямрал, би шууд үхмээр санагдсан.

Хавар туйлдаж тэр хүүхэнтэй нь утсаар ярьж...манай хүн их тусалж дэмждэг юм байхаа, би ч сэтгэлийн тэнхээ хатан ухаанаа шавхсан л даа. Сүүлд энэ оны 4 сард гэрлэлтээ батлуулсан. Маш их гунигтай байсан хүнд олон жил доромжлуулж ирсэн амьдралын баталгаа минь. Аз жаргалгүй амьдарсан байна шүү дээ. Би хүүхдүүдээ бодоод салаагүй 3 хүүхэд өнчирч болохгүй ш дээ. Үйлийн үр байдаг! маш их олон жил сэтгэлийн зовлонтой амьдруулж ирсэн тэр хүүхэн үйлийн үрээ дааж амьдраарай.

Юманд хонины ээлж ирдэг. Энэ олон жил би нөхрийнхөө эвгүй хандлагаас байж сууж чадахгүй мэдрэмж авдаг байсан. Үнэхээр аймаар гомдмоор энэ уучилж болох үйлдэл үү? Би одоо хүртэл тэр монхор хамартай хүүхнийг сэтгэлдээ хадчихсан юм шиг харааж зүхэж амьдарч байна. Үнэхээр мартагдахгүй аймаар нүгэл хураасан тэр хоёр.

Тэр хүүхнээсээ болж намайг хэд хэдэн удаа хүүхдийг маань авахуулж байсан. Яагаад хүний ёсоор амьдарч болоогүй юм бэ? Нөхөр маань би ч хүнд юм санаж явдаггүй хүн л дээ. Одоо бол би маш их өөрчлөгдөж хурц ааштай болсон. Амьдралд идэвхгүй болсон:(энэ амьдралыг үр хүүхдүүдээ бодож яаж давж туулая даа нөхөртэйгээ. Хүний амьдралыг оронгоорно эргүүлсэн бузар хүүхэн юм даа чи. Би энэ амьдралаа маш маш их үзэн ядаж байна. Нөхрийгөө хайрлаж чадахгүй байх, нөхрийнхөө нөлөөнөөс болж амьдралыг гутранга үзэлтэй хараад байх юм :((.