Би монголын хамгийн нэртэй үндэсний компанид албаны дарга хийдэг. Манай нөхөр их хартай. Би түүнийг хуурч байсан удаа байхгүй.

Сүүлийн үед хардах нь ихсээд би уг нь ажлаа тараа л шууд гэртээ ирдэг. Хартай нөхөртэй болохоор хэрүүлийн дараа гэж бодоод олон нийтийн ажил бүр ажилтнуудын баяртаа хүртэл орохоо больсон. Жилд нэг удаа шинэ жилдээ орох гэж бөөн хэрүүл. Тэгсэн намайг манай ажлын бүх залуучуудтай хардна. Сүүлдээ чамаас өөр хүний үнэр үнэртэж байна энэ тэр гээл би 3 охиноо бодоод их тэвчсэн. Тэгсэн өчигдөр манай ажлын нэг залуу дэлгүүрт таарсан намайг инээж ярилаа энэ тэр гээд бөөн юм боллоо.

Би нүүрээ будахаа болиол 5.6 жил болж байна. Бас гангалах энэ тэр бүр байхгүй болсоон тэгсэн хир нь хардаад болдоггүй. Би бүр тэсэхээ болиод ингэж байхаар салья гэхээр чи өөр хүнтэй болчиж гэх юм. Яах ёстой юм болоо.