Төрсний дараах сэтгэл гутрал уу гэдгийг мэдэхгүй юм, ээж аав маань одоо нийтийн байр хөлсөлдөг юм, ээж маань бие муутай болохоор жаахан ядарвал өвдчихдөг аав маань ажил хийдэг ч цалингаа тавьдаггүй газар ажилладаг.

Би нөхөрт гараад хадам аав ээж 2 урьдчилгааг нь өгөөд байранд оруулж өгсөн, ээж аав маань сарынхаа төлбөрийг чүү ай төлдөг болохоор би орон сууцанд байгаадаа жаахан буруутай юм шиг санагдаад байдаг юм, нөхөр маань анзаарсан байх тэгээд өөрсдийн машинаа хашаа байшингаар солиод аав ээж 2г оруулая гэж ярьсан юмлдаа, тэгээд энэ талаар аав ээжид хэлтэл аав маань ийм газар энд тэнл байна гээд их баяртай, идэвхитэй хандсан, гэтэл сэтгэл санаа дээрдэх биш бүр хэцүү санагдаад байх юм. Учир нь ээж маань ажил хийдэггүй ч байнга сүм явчихдаг 5, хагассайн бүтэнсайнд өдөржин тэндээ, гол нь сүм гээд явахаараа ер өвдөхгүй орой болгон библээ уншаад л ер нь завгүй, аав маань нэг л сэтгэл амар ихэнхидээ архи уучихна гэхдээ төвөг болдоггүйлдээ. Ээж сүм гэхийхээ оронд ажилтай байсан бол, аав архи уухынхаа оронд жаахан зүтгэлтэй байсан бол, би хүүхэд гаргалгүй ажил хийж байгаад зээл авсан бол ээж аав орох оронтой байх байсандаа гэж бодогдоод байх юм. Өмнө нь хашаа байшинтай байхад аавын төрсөн эгч залилаад заруулчихсан юм.Хүнээр тэжээлгүүлэх ёстой юм шиг хандаад байгаа ч юм шиг. Байрны өртэй байж нөхрийгөө зовоогоод байгаа ч юм шиг. Хадмуудтай харьцуулахад өөрсдийн амьдралын төлөө зүтгэхгүй байгаа аав ээж 2тоо ч уур хүрэх шиг, шөнө ч нойр хүрэхээ байлаа.
Уурлаж зандалгүй миний оронд байсан бол яаж хандах байснаа хэлээч?