Өнөө өглөө буюу 2020.01.16-ны 05:30 цаг орчим Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд Mercedes Benz G-500 маркийн автомашин Toyota Premio маркийн автомашинтай мөргөлсөн ноцтой осол гарчээ. Уг ослын улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон байна.

Шөнийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг энэ үед хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих зөрчил их байгаа аж.

Тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс материалжуулан шалгаж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.