Ц.Оюунгэрэлийн эрс өөрчлөлт

ССАЖ-ын сайд асан өдгөө 54 нас хүрч яваа. Тэрбээр улс төрийн карьераа орхиж "Жорлонгоо өөрчилье" төслийг эхлүүлж, шамдан буй.  "Ногоон нүдэн лам" романыхаа хоёр дахь дэвтэрийг гаргаж олноос магтаалын үг харамгүй сонссон. 

50 насны төрсөн өдрөөрөө өөрийнхөө эрс өөрчлөлтийг олонд гайхуулж явсан билээ. Тэгвэл өнөөдөр түүний модель болсон төрх сошиалд шуугиан дэгдээж байна. Зарим нь түүнийг мөн эсэхэд хүртэл эргэлзэж яваа сурагтай.