Есөн жилийн өмнө эдийн засагч Л.Наранбаатар "Компанийг чинь зарж өгье" гэсэн. Тэгээд зараад, надад 400 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг минь өгөөгүй. Би нийтдээ 884 сая төгрөгөөр хохироод явж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 3-4 удаа шүүхээр орлоо. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр болж, шүүхийн шийдвэрээр Л.Наранбаатарыг миний хохирлыг барагдуулахаас гадна торгуулийн ял гэж 20 сая төгрөгөөр торгосон хэмээн иргэн М.Ариунтулга мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шүүх хурал нийтдээ 3 сар гаруй үргэлжилж байж өчигдөр боллоо. М.Ариунтулгыг Л.Наранбаатар залилсан нь тогтоогдож гэм бурууттай тооцож ял оноосон захирамжийг гаргасан. Би жирийн иргэн гадаадад олон жил ажиллаж, амьдарч яваад эх орондоо ирээд 9 жил болж байна. Энэ хүний араас 9 жил явлаа. Таван жил шүүхээр явж байна. Гэтэл инээдтэй нь шүүхээс 20 сая төгрөгөөр түүнийг шүүгч яллаа. Энэ залилан хийсэн нөхөртэй дөрвөн удаа шүүхээр орлоо. Гэтэл асар их мөнгөтэй хүнд шүүх үйлчилдэг юм байна. Өгч байгаа ял нь 20 сая төгрөгийг хувааж төлөөрэй гэсэн их сайхан захирамж гаргаж байгаа гэлээ. Шүүх бол үнэхээр сүйрчихсэн газар юм байна. 

Шүүгч "Та энэ хүний хохирлыг барагдуулах уу?" гэж шүүгч асуухад "Өгөхгүй" гэсэн. Тэгтэл Л.Наранбаатар өчигдөр 14.30 цагийн үед өөрийн жиргээндээ "Шударга бусын хонгилоор орох боллоо" хэмээн өөрийгээ гэм буруу байтал хоригдсон мэтээр олон нийтэд мэдээлсэн. Гэтэл тэр хүнийг хориогүй, намайг хохироосон хэмээн шүүх дүгнэж 20 сая төгрөгөөр торгосон.  Л.Наранбаатар нь дуртай газартаа очоод камерын зураг аваад, жиргээ хийж явна. Энэ хүн нийгэмд аюулгүй хүн биш. Илүү дэлгэрэнгүй ярих гэхээр шүүхийн шатанд яваа болохоор дэлгэж болохгүй байна. Дараагийн удаа би дахиж баримтаа дэлгэнэ. Том компанийн захирал байж шүүх дээр мөнгөгүй гэдэг. Уг нь би найз нь байсан хүн. Хүмүүсийг 1072 хувьцаагаар худлаа хуурч болохгүй шүү. Энэ хүнээс эрүүл мэндийнхээ хувиас айж байна. Энэ хүн бол эрх мэдэлтэй, мөнгөтэй шүүхийг өөрийнхөө талд авчихсан" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.