АНУ Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацаагаа 2021 он хүртэл сунгажээ.

Монгол улс АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H2 хөтөлбөрт 2018 онд анх удаа багтсан. Тодруулбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон юм. Ийнхүү визний эрхтэй орнуудаа жил бүр шинэчилдэг бөгөөд энэ онд ч мөн сунган 2021 он болгожээ.

Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын долоон иргэн Н2 төрлийн визээр АНУ-г зорьжээ. Тэдний дөрөв нь ХАА, гурав нь ХАА бус чиглэлээр ажилласан гэдгийг Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлж байсан юм. 

eagle.mn