Энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн товчоо орчмоос таксинд суусан 23 настай эмэгтэйг таксины жолооч нь дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсээс сэжигтэй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.

Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд нь Сонгинохайрхан дүүргийн харьяат, 29 настай Г гэгч байсан ба тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг нэгэн байжээ. Сэжигтэй этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.