Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, талийгаачийн хэрэгт холбоотой зарим материалуудыг ил болгосон. Харин энэ үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудаснаа ийн жиргэжээ.

Тэрбээр “АПУ-гийн NTV ийм “кино” зохиол бичээд Ундралжаргалт нь хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар одоо өгнө. @BuBaatarkhuu -д, цагдаа хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна” гэсэн байна.