01.27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай Г гэгч нь эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байна. Талийгаач нь тус сумын харъяат бөгөөд хэргийн газраас 5 м урт цагаан олс,  30 кадр зураг баримтжуулан авчээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь  сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа хорлосон иргэн нь  хулгайгаар мод бэлтгэж байгаад Босоо Хөх Монгол бүлгийнхэнд баригдаж зодуулсан хүмүүсийн нэг аж. Тэрбээр зодуулсны дараагаар дарамтад өртсөн гэх мэдээлэл байна. Хэргийн мөрдөн байцаалтын явцад талийгаач яагаад амиа хорлох болсон, түүний үхэлд Босоо Хөх Монгол бүлгийнхэн хамааралтай эсэх нь тогтоогдох болно. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.