Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хэрэгжиж буй орон сууцны шилдэг төслүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Цэвэр агаар, аюулгүй амьдрах орчинтой, хөрсний бохирдол багатай уг бүсээс сонголт хийхээр төлөвлөж байгаа бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай.

1. Sky Garden Residence 

Байршил: Маршалын гүүрний баруун хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хаалганы харалдаа

Хөгжүүлэгч: “Тэсо Пропертис” групп 

“Kids First” буюу “Ирээдүйгээ хайрлая” гэдэг үгийг өөрийн уриагаа болгосон “Скай Гарден” төсөл Монголын хамгийн анхны хүүхэд төвт орон сууцны төсөл юм. Хүүхдийн аюулгүй сурч хөгжих боломжийг хангасан ерөнхий төлөвлөлт, Япон улсын сургалтын программ бүхий хүүхдийн цэцэрлэг, хүүхэд хөгжлийн нэгдсэн төв, хүүхдэд чиглэсэн худалдаа үйлчилгээний төвийг нэг доор төлөвлөжээ. Хотхон болон цэцэрлэгт хүрээлэнг холбосон гүүрэн гарц, өвлийн турш мөнх ногоон байх цэцэрлэгт хүрээлэн, газар доогуурх галерей холболт, бүх насны хүүхдэд зориулсан шинэлэг шийдэл бүхий тоглоомын талбай зэрэг нь “Kids First” концепцтойгоо төгс зохицсон байна.

Эхний ээлжийн оршин суугчдаа удахгүй хүлээн авах гэж байгаа тус төслийг салбарын мэргэжилтнүүд “Ерөнхий төлөвлөлт, архитектур интерьерийн шийдэл, концепц агуулга, чанар, технологийн хувьд барилгын салбарыг нэг шатаар ахиуллаа” хэмээн сайшаажээ. Гэхдээ олон нийтийн зүгээс хэт үнэтэй, тансаг материал ашигласан хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа гэнэ.

 

 

2. Ривер Гарден-2 

Байршил: Туул голын хөвөөнд River garden-1 хотхоны баруун талд байрлаж байна.

Хөгжүүлэгч: NCD групп 

Барилгын салбартаа тэргүүлэгч NCD групп нь Ривер Гарден -1 төслийнхөө үргэлжлэл болсон экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий Ривер Гарден -2 төслөө хэрэгжүүлж байна. Гурван талт цэцгэн хэлбэр бүхий 15 давхар 7 барилга нь дөрвөлжин барилгын стандартыг халсан төсөл болсон юм.

Баригдаж эхэлсэн цагаасаа Монголын мөнгөтэй гэгдэх хүмүүс амьдарсаар ирсэн тус төсөл нь Хотхоны гол хэсэгт хиймэл нуур, хүрхрээ, олон төрлийн мод бут, сөөг бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэргийг төлөвлөсөн Монголын №1 ногоон байгууламжтай төсөл гэдгээрээ алдартай.

Салбартаа тэргүүлж байсан тус төсөл маань сүүлийн үед зэргэлдээх томоохон төслүүдтэйгээ нилээн хүч үзэх болжээ.

 

3. Ривер Плаза 

Байршил: ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, River Garden хотхоны баруун талд Time Square хотхоны хойд талд байрлах

Хөгжүүлэгч: NCD групп

Нэг дороос бүхий л үйлчилгээгээ авах боломж бүхий тав тух, амар тайван орчныг бүрдүүлсэн шилдэг архитектурын төлөвлөлт шийдэлтэйгээр төлөвлөгдөж буй бизнес ангиллын үйлчилгээтэй орон сууцны төсөл бол Ривер плаза юм. Өвөрмөц хэлбэр, гоёмсог шилэн фасад нь хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа билээ. Өнгөлөг бөгөөд загварлаг зүйлсэд дурладаг хүмүүсийн сонголтыг онож эхлүүлэхээр зорьсон энэхүү төсөл нь удахгүй ашиглалтандаа орж хотынхны харааг булааж, захиалсан эздээ баярлуулах бизээ.

 

 

4. Mandala tower 

Байршил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд, Мандала хотхоны урд. 

Хөгжүүлэгч: Moncon construction

Архитектур, дизайны ертөнц асар хурдацтай хөгжиж буй энэ үед технологийн дэвшилтэт материалууд барилгын салбарт маш олон шинэ шийдэл ба боломжуудыг нээж байдаг эдгээр боломжуудыг Монголдоо нэвтрүүлдэг Монкон констракшн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, архитектурын салбарт дэлгэрээд буй дэвшилтэт технологийг ашиглан шилэн болон гоёлын алкопанел фасадаар шинэлэг дизайнтай өндөр зэрэглэлийн орон сууц Мандала Тауэрийг бүтээн байгуулж байна.

Та бидний сайн мэдэх Мандала Тауэн хотхоны голд сүндэрлэж буй  Мандала Тауэр нь оршин суугчдын аюулгүй байдал, тэдний бүхий л хэрэгцээг нь хангах тав тухтай, амар амгалан амьдрах бүхий боломжийг эрэлхийлсэн аж.

ОУ-ын жишгээр тауэр төрлийн барилгын хувьд гадна орчинд төдийлөн өндөр ач холбогдол өгдөггүйг хэрэглэгч та анхаараарай.

 

 

5. Encanto Tower 

Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо, Их Монгол Улсын гудамж 307 / Энканто Оргил худалдааны төвийн хойно /

Төсөл хэрэгжүүлэгч: СЭЭКЛ ХХК, Голдэн Свийт ХХК, Моннидер ХХК, Камдер ХХК

Энканто Тауэны үргэлжлэл болсон Энканто тауэр төсөл нь завгүй залуусын амьдралын хэв маягт илүү тохиромжтой бизнес ангиллын төсөл юм. Байршлын хувьд хотын төвтэй ойрхон зам дагуу, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ойрхон, худалдаа үйлчилгээний нэгдсэн төвтэй зэрэг давуу талтай юм.

Ганц бие, залуу хосуудын амьдралын хэв маягт илүү зохицохоор шилэн фасад, интерьер дизайны шийдэлтэй уг төсөл нь гэр бүлтэй хэрэглэгчдийн хэрэгцээг төдийлөн хангаж чадахааргүй байна. Учир нь төслийн хэмжээнд гадна орчны төлөвлөлт, ногоон байгууламж байхгүй гэж хэлж болно.

 

 

6. Tokyo Town

Байршил: ХУД-ийн 15-р хороо “Жапан таун” хотхоны зүүн талд “Орчлон” ОУДС-ийн замын урд  

Захиалагч: "Суруга бюлдинг" ХХК "Эрчимт сүлжээ зам" ХХК

Тухайн бүс орчимдоо стандард ангилалд орох уг төсөл нь өөрийн ангилал дундаа нилээд нэр хүндтэй байгаа юм. 2019 онд барилга угсралтын ажлаа эхэлсэн тус төсөл 2020 ондоо эхний ээлжээ бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ерөнхий төлөвлөлтийн хувьд блокууд нь голын тоглоомын талбайтай шууд харьцах боломжийг бүрдүүлсэн, хотхоны голын хэсгийг автомашингүй, зөвхөн оршин суугчид, хүүхдүүд тоглох, амрах хэсэг байхаар зохион байгуулжээ. Экстерьерийн хувьд Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмэхээр цоглог өнгөтэй төсөл болохоор байна.

 

 

7. SS garden

Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, /хуучнаар SS Club/

Хөгжүүлэгч: Нарантуул групп

Та бидний сайн мэдэх SS клабын буйран дээр баригдаж буй SS garden төслийг Нарантуул групп 2018 оноос хэрэгжүүлж эхлээд эхний оршин суугчдаа аль хэдийн хүлээн авчээ.

Улаанбаатар хотын төв цэгээс 2 км, Богдын музейн зүүн талд хотын үнэ цэнэтэй бүсэд  Хаус,  Пентхаус, нам давхрын орон сууцны нам давхрын барилгуудыг хослуулан төлөвлөсөн давуу талтай ч бидний жагсаалтын хувьд доогуур орсон шалтгаан нь магадгүй барилгын материал, технологийн чанар байсан бизээ.