Коронавирусийн шинэ төрлийг  Covid-19 вирус гэж нэрлэхээр болсон. Уг вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах эсэх талаар яг одоо /2020.02.12/ Засгийн газар хэлэлцэж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн карантины хугацааг сунгахаар хэлэлцэж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Монгол Улсад Covid-19 вирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комисс гаргасан. Тэгвэл БНХАУ-д дэгдсэн коронавирусийн халдварын идэвхжил, Монгол Улсын хилтэй ойрхон бүс нутагт гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, карантины хугацааг сунгах талаар Засгийн газар хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, гуравдугаар сарын 02-ноос хойш дахин гурван долоо хоног сунгах бэлтгэл ажлаа хийгдэж байгаа гэв.