Өнгөрсөн шөнөөс эхлэн нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл гэдгийг холбогдох албанаас мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү худал мэдээлэл тараасан иргэнийг олж тогтоожээ. 

Энэ талаар ЦЕГ-ын хэлтсийн дарга, Хурандаа н.Эрдэнэбаатар “Худал мэдээлэл тарааж, бусдыг айдаст автуулж байгаа” хэргийг шалгаж байна. Цахим сүлжээгээр дуут мессэж явуулсан иргэнийг цагдаагийн байгууллага тогтоосон. Чингэлтэй дүүргийн иргэн Г-г тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.