Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Ингэснээр сургууль, цэцэрлэгүүд дөрөвдүгээр сарын 1-нээс хичээллэж эхлэхээр болжээ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.