Улсын Онцгой комисс хуралдаж дуусаад  мэдээлэл хийлээ. Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 23-наас 27-ныг хүртэл зогсоож буйгаа мэдэгдлээ. Ингэснээр хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл хаана.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "БНХАУ-ын хаврын баярын үеэр 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь тус улсын бүх муж болон бусад улсад тархан халдвар авсан тохиолдол 34 хувиар нэмэгдэх нөхцөл болсныг тогтоосон. 13 аймгийн онцгой комиссын даргаас цагаан сарын битүүний өдрөөс эхлэн шинийн гурван хүртэл Улаанбаатар болон эдгээр аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хаах санал ирүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэн хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өдрийг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор боллоо. 

Ингэхдээ нислэг хамаарахгүй автобус, галт тэрэг, автомашин хөдөлгөөнийг Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг зогсоож байгаа юм. 

Түүнчлэн жолооч нарыг хулгайн замыг сонгон явж бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.