ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр, ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах газрын дарга, Хурандаа П.Эрдэнэбат "Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор баталгаагүй замаар явж, өөрийн болон гэр бүл, хамт яваа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байхыг иргэдэд анхааруулъя. Сар шинийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учир айлаар явж золголт хийх, уул хаданд гарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулмаар байна" хэмээн ард иргэддээ анхаарууллаа.