УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлааар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Ингэхдээ Говь-Алтай аймгийн Тамгын газар руу архи согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон учир В.Рэнцэндоржийг  ажлаас нь чөлөөлсөн гэв. 

Тэрбээр  "Дөнгөж сая Говь-Алтай аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх захирамжинд Ерөнхий сайд гарын үсэг зурлаа.  Ерөнхий сайд үүрэг өчигдөр үүрэг өгч Цагдаагийн Ерөнхий газрын даргаас зохих мэдээллийг авсан. Ажлын байран дээрх архидан согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон учраас түүнийг ажлаас нь чөлөөлж байна. Өөрөө ч согтууруулах ундаа оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Засаг даргын тамгийн газарт архи согтууруулах ундааг оруулсан нь тогтоогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээлгэлээ. Цагдаагийн газрын дарга бидэнд дээрх журмыг зөрчсөн энэ нь баримтаар нотлогдсон гэсэн мэдээллийг өгсөн. Харин хүн амины хэргийг бол цагдаагийн байгууллага шалгаж, тогтооно бид бол мэдэхгүй" гэсэн мэдээллийг өглөө.