Хүүхдийн хүмүүжилд тоглоом маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох, сэргэлэн цовоо өсөж торниход чухал нөлөө үзүүлдэг билээ. Манай монголчууд ч эрт үеэсээ хүүхдүүдийг шагай наадгайгаар тоглуулж ирсэн уламжлалттай. Сүүлийн үед техник технологийн хөгжлөө даган хүүхдийн тоглоом электрон хэлбэрт шилжсэн.  Үүнийгээ дагаад эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд ээлтэй басхүү танин мэдэхүйг хөгжүүлэх, чанартай, эдийн засагт хэмнэлттэй тоглоомыг эрэлхийлэх болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Тэгвэл энэхүү ээж, аавуудынхаа хүсэлд нийцэх оюунлаг тоглоомыг Нано тайм компанийн "НАНДИН БРЭНД" эрүүл ахуйн шаардлагыг хангасан Европ стандартын дагуу олон сайхан тоглоомыг бүтээж, зах зээлд нэвтрүүлээд байна. Ингээд тус брэндийн оюунлаг бүтээлүүдийг танилцуулья.

ХҮҮХДИЙН ДЭВСГЭР: Энэхүү дэвсгэрийг нян бактер үржихээс сэргийлж нано технлогиор бүтээжээ. Мөн хурц үнэргүй бөгөөд өнгө будаг нь хуулрах асуудал огт гарахгүй гэдгээрээ давуу талтай. Уг дэвсгэр нь олон мянган ээжүүдийн дотно туслагч болоод байгаа гэнэ шүү. Учир нь хүүхэд унахад доргилтоос бүрэн хамгаалж чаддаг байна. 

Хоёр талаараа дэвсэх бүрэн дизайнтай. Түүнчлэн хамгийн чухал нь хүүхдийн танин мэдэхүй, өнгө ялгах, нүдлэх, ой тогтоолтыг хөгжүүлэх онцлогтой юм.

БЯЦХАН ЗОРЧИГЧ ОНГОЦ: Уг тоглоом нь ярьдаг, дуулдаг ид шидтэй. Өхөөрдөм бяцхан үрсүүдийн маань хамгийн хайртай тоглоомын нэгээр шалгараад байгаа. Учир нь тэдний хэл яриаг хөгжүүлэхээс гадна маш эелдэг, боловсон харилцаанд суралцах хөтөч нь болж буй гэдгийг худалдан авсан ээж, аавууд онцолжээ.

Нандин брэндийн хамт олон энэхүү онгоцыг зохион бүтээхдээ 28 загварыг туршжээ. Яагаад гэвэл эцэг, эхчүүдийн эдийн засагт хүндрэл учруулахгүй тулд бат бөх байдлыг хангаж хийсэн байна. Ингээд 8 сарын хугацаанд туршилтаа явуулсны эцэст 29 дахь загвар зах зээлд  гарчээ. 

ГОЁХОН ДЭЛХИЙ ДУУЛДАГ НОМ: Тус ном нь хүүхдийн зууны манлай 10 дууг багтаан бүтээгджээ. Дуулдаг ном нь хүүхдийн дуулах чадварыг хөгжүүлэхээс эхлээд олон давуу талтай. Тухайлбал, хүүхдийн ой тогтоолт, сонсгол, өнгө будаг ялгах чадвар, зураг зурах сонирхол хөгжлийг нэмэгдүүлэх чадварыг бүрэн эзэмшүүлнэ. Хамгийн чухал нь хүүхдийн чихний сонсголд НАНДИН БРЭНДийн бүх тоглоомын дуугаралт тохирсон. Таны хүүхэд дуулдаг номтой найзалснаар 10 хоногт 10 тал дуутай болж, 1 сарын дараа 10 бүтэн дуутай болно гэдэгийг зохион бүтээгчид амлаж байна. Яагаад гэвэл НАНДИН БРЭНДийн хамт олон өөрсдийн сэтгэл оюунаа чилээн урлаж байгаа бүх тоглоом, бүтээгдэхүүнээ өөрсдөө эхэлж туршиж үзэж байж эцсийн загвараа хэрэглэгчддээ хүргэдэг юм.

Та бүхэн тоглохоос гадна мэдлэг түгээх зорилготой Нандин брэндийн албан ёсны фэйсбүүк хуудсаар зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Аминчлан дуулгахад тус брэндийнхэн таны хүссэн газарт захиалга өгсөн даруйд хүргэх болно.